Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан экспортод гаргах мах, импортын хуурай сүүний эрх хуваарилах асуудлыг баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд шилжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжээс хамгийн их санал, гомдол дагуулдаг махны квотыг төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд нээлттэй, ил тод, шударга байдлаар хийх боломж бүрдэх юм.