Дорноговь аймгийн Эрдэнэ сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бэлчээрт байсан иргэн “Н”-ын үхэрнээс 3 тооны үхрийг Эрдэнэ сумын 4 дүгээр баг Еэний бууц гэх газраас хулгайд алдагдсан гэх мэдээллийг хүлээн авчээ.
Улмаар “Э, Э, Э” нар нь бүлэглэн хулгайлж нядлан махыг нь авч явсныг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Даваадорж, Эрдэнэ сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батжил нар шуурхай илрүүлэн шалгаж байна.
МАЛЧИД ТА БҮХЭН ӨӨРИЙН МАЛ СҮРГЭЭ БАЙНГЫН ХАРИУЛГАТАЙ, ХАРАА ХЯНАЛТТАЙ БАЙЛГАЖ МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ.
Дорноговь аймгийн цагдаагийн газар