Яг одоо Улаанбаатар хотын хойд хэсгээр усархаг аадар бороо орж байгаа тул гэнэтийн үер ус, аянга цахилгаанаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг 30-140 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см тус тус давсан байдалтай нэлээд элбэг устай байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс