Энэтхэгийн Ассам муж охидыг боловсролд сонирхолтой болгох зорилготой туршилтын төсөл эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд 22 000 шилдэг сурагч охинд шалгалтандаа явах, коллежид элсэхэд нь туслахаар скүүтер үнэ төлбөргүйгээр олгох юм байна. Энэ санаачилга нь охидыг нийтийн тээврийн аюулаас хамгаалах зорилготой. Нийтийн тээвэрт энд сурч боловсроход нь нэлээд саад учруулдаг.
“Үүгээр олон охид асуудалгүйгээр тээвэртэй болж, коллежид явахад тус болно. Бид бас охидын боломжийг нэмэгдүүлж, тэднийг хэнээс ч хараат бус болгох оролдлого гэж үүнийг харж байна” хэмээн мужийн боловсролын сайд Химанта Бисва Сарма Reuters агентлагт ярьжээ.
Үнэгүй скүүтерийг төгсөлтийн шалгалтандаа 60-аас дээш оноо авсан ямар ч охин авах боломжтой. Скүүтерийн 10 дугаар сарын дундуур тараах аж.
Хол зай, түүнчлэн тээврийн хэрэгсэл аюултай байдгаас болоод охид хичээлээ хаядаг гэж Child Rights and You (CRY) байгууллагаас мэдээлжээ. Энэтхэгт 2018 онд 11-14 насны сургуульд явдаггүй охидын тоо 10 жилийн өмнөхөөс 10 хувиар буурсан талаар Pratham боловсролын ТББ-аас мэдээлдэг.
Тиймээс охидын айдас хүйдсийн арилгахын тулд төр засаг нь болон мужийн захиргаа нь нийгмийн хангамжийн янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, охид скүүтер өгөх зэргээр сургуульд нь үлдээдэг байна.