Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр Шадар сайдын өрөөнд боллоо. Хурлаар ирэх долоо хоногийн даваа гарагт дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ.

Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд санал нэгтэй дэмжив.

Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулна. Засгийн газар өнөөдөр 12.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар цаг товлоод байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн