2020-08-24 14:101min00

Үхрийн мах килограмм нь 11 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хонины мах 9.826 төгрөг байна

11-19

Наймдугаар сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9.826 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11.349 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 588 төгрөгөөр буюу 4.9 хувиар, үхрийн цул махны үнэ 319 төгрөгөөр буюу 2.3 хувиар тус тус буурсан байна.

Сарын гурав дахь долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8.500 төгрөг, Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14.500 төгрөг байна.

 

Нийслэлийн статистикийн газар