Нийгэм

Л.Мөнхтүшиг: Гадаадад байгаа зорилтот иргэдэд туслахаар 300 сая төгрөг төвлөрүүлээд байна

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.08.24/ цаг үеийн асуудлаар 10.30 цагт мэдээлэл хийлээ. Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Наймдугаар сард нийтдээ 17 удаагийн нислэг үйлдэнэ. Өнөөдрийн байдлаар гадаадын 52 улсаас 18392 иргэнээ татан авсан.

Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэд дэлхийн 53 улсад 12.461 хүн байна.

Цаашид есдүгээр сарын төлөвлөгөөндөө АНУ, Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллана. Гадаадаас ирсэн иргэд буцах хүсэлтэй байна. Гадаад харилцааны яаманд тогтмол хүсэлт тавьж байгаа иргэд бол БНХАУ-д зорчих хүсэлтэй холимог гэр бүлийн асуудал байна. Ойролцоогоор 170 орчим өргөдөл ирснээс 120 өргөдөл нь холимог гэр бүл байгаа. Бид өдөр болгон энэ иргэдтэй уулзаж байна. БНХАУ-ын зүгээс гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээрээ байгаа. Эдгээр иргэний асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдвэрлэх талаас Хятадын талтай ярилцаж байна. Мөн гадаадад суралцдаг 40 гаруй мянган оюутнаас хамгийн олон буюу 12 мянган оюутан БНХАУ-д суралцдаг. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын их сургуулиуд хэзээ үйл ажиллагаагаа эхлэх вэ гэдгийг зарлаагүй байна. ОХУ-д суралцдаг оюутнуудаас өнгөрсөн хугацаанд 3000 гаруй оюутныг авч ирсэн бөгөөд одоо 100 орчим оюутан бий. Бид олон улсын байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн иргэдээ гадаадаас авч ирэхээр судалж, ажиллаж байна. Бразилд хүндрэлтэй байгаа иргэдэд олон улсын байгууллагын шугамаар тусалж, эх орондоо авч ирэхээр судалж байна.

Улсын онцгой комисст төвлөрсөн хандив тусламжаас 300 сая төгрөгийг цар тахлын урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн чанадад байгаа монгол иргэдийн санд төвлөрүүлж, аваад байна. Өнгөрсөн зургадугаар сард 1000 орчим иргэдэд хүнсний тусламж, түрээсийн туслалцаа үзүүлсэн. Энэ 300 сая төгрөгтэй холбоотой шийдвэр саяхан гарсан тул гадаад байгаа зорилтот иргэдэдээ тодорхой шалгуурыг тогтооно.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close