Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Өнгөрсөн хавар казино тоглосон төрийн албан хаагчид хариуцлага тооцно гэж ярьсан. Олон баримт байгаа гэж тайлбарласан. Баримтыг хэзээ дэлгэх юм бэ?
-Төрийн албаны дүрмийг улс төрийн болон төрийн хууль болгож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж, дэмжигдлээ. Энэ дөрвөн жилд хоёр томоохон соёлын өөрчлөлт хийгдэх болов уу гэж бодож байна. Гэхдээ үүнийг Их хурал эцэслэж шийдвэрлэнэ.
Нэгд, төрийн албан хаагчид өөрийнхөө хөрөнгө оролгод мэдүүлээгүй, нотолж чадаагүй хөрөнгийг хэрхэн шийдэх, хоёрт, төрийн албан хаагч захиргааны ажилчидтай хууль дүрэм нь адилхан байх гэж тусгасан байгаа. Казино тоглосон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн бол УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлж чадахгүй байгаа. Тиймээс үүнийг хуульчлах ёстой юм.
-Улсын их хурлын гишүүдийн нэрээр төрийн албад ордог гэдэг асуудал гардаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх юм бэ?
-Бусад улсад хүний нөөцийн яам томилгоо хийдэг юм билээ. Нэг ёсондоо, сайд нар томилгоо хийхгүй, зөвхөн хүний нөөцийн захиалга өгдөг. Манайд Төрийн албаны зөвлөл хүний нөөцийг батлах ёстой юм. Өөрөөр хэлбэл, сайд нар хүн томилох эрхгүй болно.
Миний бодлоор гүнзгий асуудал ярьсан дөрвөн жил болох болов уу гэж бодоод байна. Тиймээс бусад улсын жишийг судалж, манайх хэрэгжүүлэх боломжийг судлах юм. Мөн цахим шилжих буй гадаад паспорт хэвлэх, жолооны үнэмлэх хэвлэх зэрэг нь хэн нэгний ашиг сонирхол ордог
-Төсөв хүнд байгаа хэдий ч Хэнтий аймгийн төсөв хасагдалгүй орж ирсэн байна. Тус аймгийн төсвөөс тэвчиж болох зардал байгаагүй юу?
-Ерөнхий сайд болон намайг Хэнтийгээс нэр дэвшсэн болохоор ингэж улстөржүүлээд байна. Түүнээс биш Дорноговь, Эрдэнэт, Өмнөговийн төсөв их байгаа шүү дээ. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийж байгаатай холбоотойгоор төсөв их гарч болно.
Мөн Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой асуудлыг надтай холбож, асуудал үүсгэсэн. Улсын их хурлаар АХБ-ны хөнгөлөлттэй зээлийг дэмжиж байсан дөрвөн жилийн өмнө хэлсэн үгийг одоо хэлсэн мэт болгож харагдуулж байна. Асуудлыг ингэж харлуулж болохгүй шүү дээ.
-Төсвөөс 119 хөрөнгө оруулалт хасагдсан. Хэнтий аймагт бүх хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн байгаа гэсэн үг үү?
-Зарим газар эхлээгүй байгаа хөрөнгө оруулалтыг хассан. Эхэлсэн бүх хөрөнгө оруулалтын санхүүжих дүнг багасгаж, ирэх жилийн төсөвт оруулахаар болсон байгаа.