МХЕГ–ын даргын 2020 оны 01/96 дугаар “Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу 2020.08.17-ний өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 42, 54, 69, 171, 175, 205, 225 дугаар цэцэрлэг, 45, 31, 16 дугаар сургуулиудад Коронавирусын халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар 31 дүгээр сургуулийн гадна орчинд нийтийн эзэмшлийн сантехникийн шугамын ажил, 171 дүгээр цэцэрлэгийн гадна зам тавигдах ажил хийгдэж байна. 45 дугаар сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өрөө тасалгаа хүрэлцээгүй, бэлтгэл ажил хийгдэж байна.
Шалгалтын явцад эрх бүхий байгууллагуудаас гаргасан түр журам, тушаалын хэрэгжилт хангагдаж буй эсэхэд хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ундны усны 12 дээж авч шинжилгээнд хамрууллаа
Сургууль, цэцэрлэгүүд багш, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хуваарийн дагуу бүрэн хамруулсан, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан журам, заавар, зөвлөмжийг багш ажилтнуудад танилцуулсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
НМХГ