Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ “Коронавирусын халдвар дэлхийн 216 улс оронд 790000 хүн эндсэн байна. Харин 15 сая гаруй хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 239000 хүн халдвар авч, 5000 хүн эндсэн байна. Манай хөрш ОХУ 4785 хүн өвчилж, 110 хүн эндсэн байна. Япон улсад сүүлийн нэг сард коронавирусын тохиолдол нэмэгдсээр байна. 24 цагийн хугацаанд 1100 хүн халдвар авч, 11 хүн энджээ. Нийт өвчлөлийн 1/3-ыг энэ сард бүртгэгдсэн өвчлөл эзэлж байна. Залуусын дунд халдвар тархах тохиолдол их байгаа аж. БНСУ-ын Сөүлийн хойд хэсэгт орших 11 сургуулийн сурагчдад коронавирус илэрсэн учир сургуулиудыг хэсэгчлэн хааж хичээлийг онлайнаар үзэж байна. Европын орнуудад хязгаарлалт бууруулснаас хойш өдөрт 26 мянган тохиолдол нэмэгдэж байна.
Иргэд тайвширч гараа угаах, хүн хоорондын зай барь, амны хаалт хэрэглэх дэглэмээ сулруулснаас өвчлөл буурахгүй байгааг ДЭМБ онцоллоо. Томуугййн улирал эхлэх гэж байгаа энэ цаг үед хүн бүр амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаан халдвар хамгаалалтын дэглэмээ барихыг анхааруулж байна.
Л.Баяр