Боловсролын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа

Өнгөрсөн мягмар гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Сайд Ж.Батсуурь хүний өмнөөс огцорч байгаа юм биш биз дээ. Саяхан дэд сайдыг нь АНУ руу Элчин сайдаар томилсон байхад сайд нь огцордог байж болох уу. Огцруулах үндэслэл нь хэр бодитой вэ” хэмээн асуув.

УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ “Ж.Батсуурь энэ салбарыг мэдэхгүй, чадахгүйдээ огцорч байгаа юм биш. Харин салбарынх нь ялзарсан аппарат энэ хүнийг огцрууллаа. Ажлын аппарат нь хайцаалагдаад үлдээд сайд нь огцорч байгаа юм биш биз. Байнгын хороод салбарын яамдын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн А.Сүхбат бусад яам ямар ч алдаа дутагдалгүй ажиллаагүйг дурдаад, Ж.Батсуурь огцордог юм байж, яамны аппаратыг солих хэрэгтэй хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Огцруулахыг дэмжихгүй байна. 60 тэрбум төгрөг бүрдүүлээгүй болохоор сайд огцорч байна. Та нар хамгийн ядарсан нэгнээ огцруулж байна. Би хоёр сарын өмнө хоёр хүн нас барсан асуудал дээр нэг сайдыг огцруулья гэсэн боловч та нар яриагүй” хэмээв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Зөв жишгийг буруу хүнээр эхлүүллээ. Энэ хүний туршлага мэдлэг Монголын төрд хэрэгтэй. Өнөөдөр аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга хийж байсан хүн цөөн байгааг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Валютын савалгааны асуудал Сангийн яаман дээр байгаа. Цэргийн албан хаагч нас барсан асуудал Батлан хамгаалахын яаманд байгаа. Би шалгалтын тест задруулсан гэх шалтгаанаар Ж.Батсуурь сайдыг огцруулсан гэхэд итгэхгүй байгаа юм. Энэ бол улстөрийн бодлогын хүрээнд сайдыг огцруулж байгаа хэрэг юм. Хэрэв дахин сайд томилвол дан дээлтэй хүнийг сайдаар томилоорой” гэв. Ж.Батсуурь сайдыг огцруулах эсэх тухайд санал хураалт явуулахад 64,3 нь дэмжлээ. Ийнхүү Ж.Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулав.

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=93235

4 thoughts on “Боловсролын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа

  1. Нэргүй 2017-05-31 14:43 at 14:43

    Аян замдаа сайн яваад говь нутагтаа сайхан амар даа. Огцруулсан болохоор ерөнхийлөгчийн сонгуульд хэний төлөө яаж ажиллахаа маниараа заалгахгүй биз дээ хө. Мөнгө төгрөгний нэхэл ийм хатуу даа. 60 тэрбумд хувь оруулах гэдэг тань шиг шударга хүнд хэцүү байгааг харж ойлгож байгаа

    Хариулах
  2. Нэргүй 2017-05-31 20:42 at 20:42

    Төрийн нарийн бичгийн даргаар Амараагийн шүлэг уншсаны шанд эгч нь очсон. Боловсрол муутай төрд ажиллаж үзээгүй хүн яаж төрийн нарийн хийх юмбэ Яамны гал тогоо байтугай цэцэрлэгийн гал тогоо барьж үзээгүй техниккум төгссөн хүн шүү дээ. Энэ хүнийг хөөж явуулаачээ

    Хариулах
  3. Зочин 2017-06-01 00:16 at 00:16

    Тархины тураал
    гэж энэ
    байхдаа их гайгүй л
    хүн юмсан солих дээрээ тулбал арай өөр шалтгаан олохгүйдээ

    Хариулах
  4. Dr Collins 2017-07-30 02:09 at 02:09

    Өнөөдөр бөөрөнд зарах буюу худалдан авна уу. Анхаарна уу: Интернет олон янзын сэдэлтэй хүмүүс байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ, үнэнч байгаарай бид хүүхэд биш, энэ бол бусдын амьдралыг аврах тухай юм. Хуурамч залилан мессеж хүлээн аваагүй байна
    Doctorcollins3@gmail.com

    Хариулах

Dr Collins-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн