НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өнгөрсөн өдрүүдэд авто тээврийн хоёр шалган нэвтрүүлэх товчоо, гурван хяналтын цэгүүдэд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна.

Товчоодоор 2670 тээврийн хэрэгслээр 7196 зорчигч гарсан байна. 3200 тээврийн хэрэгслээр 6708 зорчигч Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Нийт 7000 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд нэг тонн сүү, үхрийн мах 28 тонн, хонины мах 22 тонн, адууны мах долоон тонн, ямааны мах 40 тонн, мод 450 метр.куб, хайрга 725 метр.куб, элс 290 метр.куб ноос нэг тонн орж ирсэн.

Гарал үүслийн зөвшөөрлийн бичигтэй 250 тонн хүнсний ногоо нийслэл рүү нэвтэрсэн. Мөн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Лүн сумаас ирсэн зорчигчийн тээврийн хэрэгслийг шалгахад 9 тарвага зөвшөөрөлгүй агнаж, тээвэрлэж явсан зөрчил илэрсэн.

Тарвагыг ЗӨСҮТ-д хүргүүлсэн. Иргэнд 300 мянган төгрөг, нөхөн төлбөрт 2,592,000 мянган төгрөгийн торгууль ногдуулаад байна. НМХГ ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 12 аж ахуйн нэгжийн 274 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын ажил хийж байна.

Ачаа тээврийн машинууд ихэвчлэн дизель түлш ашигладаг. Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс агаарт дэгддэг утаа тортогийн хэмжээ их байдаг. Одоогийн байдлаар зургаан аж ахуйн нэгжид гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байна. Хяналт шалгалтын ажил дуусахаар дахин мэдээллэх болно” хэмээсэн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн