Энэ онд барилгын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар салбар байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Улаанбаатарт хотод 440 гаруй барилга орон сууцны төсөл хэрэгжиж байгаа аж. Үүнээс 310 төсөлд 32500 өрх захиалга өгсөн байна.
Энэ жил ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас 60 тэрбум, Монгол банк болон арилжааны банкнаас 240 тэрбум төгрөг олгохоор болжээ.
Монгол Улсад барилгын салбар үүсч, хөгжсөний 94 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд “Барилга, орон сууц-2020” үзэсгэлэн яармагийг “Мишээл экспо төв”-д маргааш /2020.08.21/ зохион байгуулах аж. Үзэсгэлэнгээр 120 гаруй компани оролцож, орон сууц, барилгын материалуудыг танилцуулах гэнэ. Мөн барилгын дулаан, бохирын асуудлыг хэрхэн шийдэх талаар сургалт зохион байгуулах ажээ.