Голомт банкнаас худалдааны бизнес эрхлэгчдэд зориулан нэвтрүүлж буй зээлийн талаар тус банкны Бизнес хөгжлийн менежер Э.Нямбаяртай ярилцаж, тодрууллаа.
Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үе дотоодын худалдаа үйлчилгээний салбарынханд хүндхэн сорилт болж байгаа тухай бизнес эрхлэгчид хэлж байгаа. Тэр дундаа жижиглэн худалдааны салбарт үзүүлж буй нөлөө цаашид хэрхэх төлөвтэй байна вэ?
Худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь өөрөө үйлдвэрлэл явуулахгүй боловч үйлдвэрлэгчээс бараа, материал худалдан авч ямар нэг нэмэлт боловсруулалт хийлгүйгээр дахин худалддаг онцлогтой салбар.
Жижиглэн худалдааны салбар дундаа удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн болох цахилгаан бараа, автомашины худалдаа буурахаар байгаа бол түргэн эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний худалдаа эргэн сэргэхээр байна.
Учир нь өрхүүд хэрэглээний бүтэцдээ томоохон өөрчлөлт оруулж эхэлсэн бөгөөд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авалтыг түр хойшлуулах төлөвтэй байна.
Голомт банкны зүгээс жижиглэн худалдаа эрхлэгчдийн бизнесийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
Худалдааны салбар нь Монгол Улсын эдийн засаг, зах зээлд томоохон нөлөө үзүүлэхүйц, олон бизнес эрхлэгчид, ажлын байрыг багтаасан ач холбогдол бүхий салбар.
Судалгаанаас харахад өнөөгийн байдлаар худалдааны салбарт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 35 орчим хувь төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бараа материалын татан авалт, эргэлтийн хөрөнгөөр тасралтгүй хангах, ажлын байр, түрээсийн төлбөр гэх мэт санхүүжилтийн хэрэгцээ шаардлагатай байдаг салбар.
Манай банкны тухайд жижиг, дунд бизнесийн зах зээлд өргөн хүрээтэй судалгаа хийсний үр дүнд зах зээлийн голлох секторууд болох худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний сектор, тэдгээрийн нийт оролцогчдод өндөр үр өгөөжтэй, хялбар, хямд байх, зах зээл дэх мөнгөн урсгалыг сайжруулахад чиглэсэн иж бүрэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна.
Тухайлбал, худалдаа үйлчилгээний салбарын зах зээлд зориулан “Жижиглэн худалдааны зээл”, “Худалдаа үйлчилгээний талбай худалдаж авах зээл”, худалдаа үйлдвэрлэлийн зах зээлд зориулан “Үйлдвэрлэлийн зээл”, үйлдвэрлэл худалдааны гинжин хэлхээ буюу “Дилер финанс”, “Авлага барьцаалсан зээл” зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд анхлан болон шинээр нэвтрүүллээ.
Жижиглэн худалдааны зээлийн талаар илүү дэлгэрэнгүй танилцуулбал?
“Жижиглэн худалдааны зээл” нь судалгааны үндсэн дээр худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалттай, эргэн төлөлтийн ачаалал бага байхаар төлөвлөсөн, зээлийн судалгаа шийдвэр гаргалт, үр ашгийн тооцоолол, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэрэг асуудлыг маш хялбар, хурдан шуурхай байхаар шийдвэрлэсэн зээлийн бүтээгдэхүүн юм.
Мөн бизнес эрхлэгчдэд үүсэж болох санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх зээлийг жижиглэн худалдаа эрхлэгчдэдээ зориулан санал болгож байгаа.
Үүнд, салбарын онцлогийг харгалзан ажлын байраа буюу худалдаа үйлчилгээний талбайгаа худалдан авах, өөрийн үндсэн хөрөнгө, хуримтлалтай болоход зориулсан урт хугацаатай “Худалдаа үйлчилгээний талбайн зээл”, худалдааны үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөд дарамт учруулахгүйгээр ажлын байрны түрээсийн төлбөрийн асуудлаа урьдчилан бөөнөөр төлөх, богино хугацаанд эрсдэлгүй шийдвэрлэхэд зориулсан зээл буюу “Худалдаа, үйлчилгээний талбайн түрээсийн төлбөрийн зээл”-ийг харилцагчдадаа санал болгож байна.
Жижиглэн худалдааны зээл нь бусад зээлтэй харьцуулахад ямар онцлог, ач холбогдолтой зээл вэ? Худалдааны бизнес эрхлэгч нарт ямар боломжийг олгох вэ?
“Жижиглэн худалдааны зээл болон ПОС-ын орлого барьцаалсан зээл” нь зорилтот зах зээлийн судалгааг өргөн хүрээнд хийсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг хэрэгцээ болох бараа материалаа татан авах замаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг олгодог.
Мөн зээл авсны дараах эргэн төлөлтийн ачааллыг боломжит бага түвшинд байлгах, хамгийн гол нь харилцагчаас нэмэлт барьцаа хөрөнгө шаардалгүй өөрийн худалдаалж буй бараа материалыг өнөөгийн үнэ цэнээр үнэлүүлэн үнийн дүнгийн тодорхой хувьд нь өөрийн хүсэж буй зээлийг үр ашгийн тооцоолол, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэргээс хамааран уян хатан, хялбар, хурдан шуурхай байдлаар шийдвэрлүүлэн авах боломжтой юм.
Бизнес эрхлэгчид уг зээлийн үйлчилгээг хэрхэн авч болох вэ? Энэхүү зээлд хамрагдахын тулд ямар нөхцөл, шаардлагуудыг хангасан байх ёстой вэ?
“Жижиглэн худалдааны зээл” нь маш энгийн нөхцөлтэй. Тухайн бизнесээ 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн байх, мөн нэр бүхий томоохон зах, худалдааны төвүүдэд түрээсийн болон өөрийн эзэмшлийн лангуу павильонтой байх, тэр нь түрээсийн гэрэээгээр баталгаажсан байхад л та өөрийн хэрэгцээт дүнгээр зөвхөн бараа материалаа барьцаалан энэхүү зээлийг авах боломжтой.
Харин ПОС-ын орлого барьцаалсан зээлийн хувьд харилцагч тухайн бизнесээ 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн, аль нэг банкны ПОС төхөөрөмжийг сүүлийн 6 сар ашигласан байх, мөн тухайн ПОС дээр хийгдсэн гүйлгээний дүн сард хамгийн багадаа 1-3 сая төгрөг байхад энэхүү зээлийг авах боломжтой юм.
Харилцагчдад хүргэх үйлчилгээг мэргэшсэн, чанартай байлгах үүднээс “Жижиглэн худалдааны зээл”-ийг томоохон худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрлах Голомт банкны салбар, нэгжүүдээр борлуулж байна.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Худалдааны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.