Улсын онцгой комиссоо хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Тусгаарлах байрны багтаамжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 1-2 чиглэлийг нэмэгдүүлэхээр судалж байна. Мөн Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр Хонконг руу нэмэлтээр чиглэл нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор чартер нислэг үйлдэхээр болсон.
Хонконг руу чартер нислэг үйлддэг болсноор Зүүн Өмнөд Ази болон Малайз, Тайвань, АНУ-ын баруун эрэг, Австралийн иргэдийг татах боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гаднын улс орнуудаас 17.7 мянган иргэнээ авто болон агаарын замаар татан аваад байна. Нийтдээ 56 нислэг үйлджээ.
УОК-оос наймдугаар сард нийт 14 тусгай нислэг хийхээр төлөвлөсөн. Үүн дээр нэмж нэг нислэг нэмэгдэж байгаа ч цаашид сарын сүүлээр тусгаарлах байрын хүрэлцээ гарвал нэмж 1-2 нислэг төлөвлөнө хэмээн мэдээлэлдээ дурдлаа.
Түүнчлэн чартер нислэгт багтаах асуудлаар авлига аваад байгаа тухай мэдээлэл гарч байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудал баримтаар нотлогдоогүй байна. Тиймэээс авлига авсан гэдгийг баримтаар нотлосон бол холбогдох байгууллагад нь хандахыг уриаллаа.