“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр: Удахгүй эхлэх Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах нэг гарц нь сурагчдын автобус юм. Энэ хичээлийн жилд 160 орчим сургуулийн автобус сурагчдыг тээвэрлэх байсан ч “COVID-19”- ээс болж хилээр нэвтрэх ажил удаашралтай байна.
Өнөөдрийн байдлаар 50 автобус сурагчдад үйлчлэхэд бэлэн орж иржээ. Сургуулиудын хичээлийн хуваарь гарч эхэлсний дараа буюу ирэх сарын 15-наас эхлэн чиглэлээ гарган сурагчдад үйлчилнэ.