Халуун, хуурайшилтай, салхитай өдөр гадуур аль болох гарахгүй байх.
Онцын шаардлагагүй бол үд дунд болтол гадуур гарахгүй байвал дээр байдаг.
Цонхоо нэг их онгойлгоод байх хэрэггүй.
Гадуур гарч ирээд хувцсаа тогтмол сольж байгаарай.
Угаасан хувцсаа битүү орчинд хатаавал тоосноос хамгаалах бас нэг арга болдог.
Гадуур гарч ирээд үсээ тогтмол угааж байхыг зөвлөж байна.
Гадуур явахдаа амны хаалт зүүсэн нь дээр шүү.
Гэр болон албан газар, машиндаа агаар чийгшүүлэгч авч тавиарай.