Жирэмслэлтээс болж гуя, гэдэс язарлаа, таргаллаа гээд эмэгтэй хүний гоо сайхан төгсгөл болно гэсэн үг биш шүү хүүхнүүдээ.Эмэгтэй хүн хүүхэдтэй боллоо гээд өөрийгөө зөнд нь хаяж хэрхэвч болохгүй. Нэг үеэ бодвол манайхан их өөр болжээ. Төрснийхөө дараа эрчимтэй биеийн тамираар хичээллэж, дасгал сургуулилт хийдэг болж. Тэгвэл төрөөд удаагүй байгаа ээжүүддээ урам зориг өгөхийн тулд өөрсдийгөө өөрчилж чадсан ээжүүдийн бага сага зөвлөгөө болон тэдний өөрчлөлтийн зурагнуудаас хүргэж байна.
Би хүүхдээ тээж байхдаа тийм ч их язраагүй. Учир нь миний арьс маш нимгэн бас зөөлөн. Нөхөр бид хоёр хүүхэдтэй болох шийдвэр гаргасны дараагаар би эрчимтэй фитнесээр хичээллэж эхэлсэн юм. Жирэмслэлтийн өмнө хөлсөө сайн гаргаж дасгал хийж байх нь язралтаас сэргийлэх сайн арга болдог шүү бүсгүйчүүдээ.
Би үзэсгэлэнтэй ээж. Нөхөр маань ч надаар бахархдаг.
Өдөр болгон би өөрийнхөө төлөө бэлтгэл хийдэг. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч байвал өөрийнхөө хувьд маш том хувь нэмэр оруулж байгаагийн нэг жишээ юм шүү. Мэдээж үүний хажуугаар “Хүүдээ сайн ээж, нөхөртөө сайхан гэргий нь байхын төлөө хичээх болно оо” гэж өдөр бүр өөртөө сануулж байдаг минь өнөөдрийн энэ амжилтанд намайг хүргэсэн гэж бодож байна.
Би төрсний дараах язралт таргалалтаас маш их айж байсан. Харин шинэхэн ээжүүдийн зөв хоолны дэглэм, дасгалууд надад тус болсон юм. Яг үнэндээ надад фитнес клуб уруу явах цаг зав, боломж үнэхээр ховор байдаг. Тийм учраас интернэт видео хичээлийг туршиж үзэхээр шийдсэн юм. Заавал мөнгө үрэлгүйгээр гэртэй сайхан биетэй болох боломж байдаг юм шүү ээжүүдээ
1 comment
Саяхан ерөнхийлөгчөөс алдарт эхийн одон авсан олон сайхан ээжүүд байсан тэднийг гаргахгүй гадаадын хүн гаргасан болох юм даа