2019-2020 он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн “сюрприз”-ийг барьсан. Тэрээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үедээ “…Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.
Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн.
Түүнээс хойш Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд авч, удирдах байгууллагыг тодорхой болгох ажлуудыг Засгийн газраас хийсэн юм.
Гэхдээ Ерөнхий-лөгчийн хэлсэнчлэн ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхэд зөвхөн Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулсны ашиг орлогоос гадна авлигын хэргээс хураагдсан төлбөр, мөнгөнүүдийг ашигласан байна. Тухайлбал, оффшороос оруулж ирсэн 4.4 сая ам.доллар, Салхитын мөнгөний ордын хэргийг шалгах үед холбогдогчийн гэрээс олдсон 1.3 сая ам.доллар, авлигын бусад хэргийн “орлого”-уудыг уг үйл ажиллагаанд зарцуулжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
3 comments
юу хэлэхэв дээ өвөг дээдэс нь бүлээн амь халуун цусаараа эх орон газар нутгаа хамгаалж үлдээсэн үр хойч нь хятадуудтай нийлээд эх нутгийнхаа баялгийг энэ 30 жилд самарлаа даа тэд хэрвээ мэдвэл бид юуны төлөө цусаа урсгав аа гэх байх даа . Болдогсо бол газар нутаг баялгийн тооллого явуулах юм сан . Ихэнхи нь гадаад эзэнтэй сууж байгаа даа монгол хүн нь боол баялгийн эзэд нь гадаад хүн үр хойч маань эх орон , эд баялагтаа эзэн байгаасай .
en shaasanbaih tee, hudlaa shaaj
Газар нутгын тооллого явуулцгаая .Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглагчдын НЭР ХАЯГ ил болгож дүгнэлт хийх .