Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “ДЭМБ-аас цар тахлын халдвар гараад 6 сар өнгөрлөө. Бид хэзээ амьдралын хэвийн горим шилжих нь тодорхойгүй байгаа ч бид урагшлах ёстой. Цар тахлыг хязгаарлах ёстой. Ингэхийн тулд хамгийн эхэнд эв нэгдэлтэй байж хамтарч ажиллах ёстой. Ингэхдээ хувь хүн бүхэн өөрийн чадах зүйлээ хийх хэрэгтэй. Энэ нь зай барих, Гараа сайтар угаах, Амны хаалт зүүх, Гадуур дэмий явахгүй байх нь энэ цар тахлыг бууруулахад ихээхэн нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мөн сургууль, цэцэрлэг нээхтэй холбоотойгоор гар угаах нөхцөлийг сайтар хангасны дараа, халдвараас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж байж нээх хэрэгтэй. Дэлхийн хүүхдүүдийн 43 хувь гараа угаах боломжгүй нөхцөлд амьдарч байна гэлээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг дээшлүүлж байж сургууль цэцэрлэгийг нээх ёстой гэж мэдээллээ. БНСУ-д 30 гаруй хувь нь хөнгөн балархай хэлбэрээ тус халдварын вирусийн тохиолдол илэрч байна. 5 хүртэлх насны хүүхдийн хамар залгиурт халдвар тээх магадлал насанд хүрэгчдээс 10-100 дахин их байна” гэлээ.
Дэлхийд 167 судалгааны ажил хийгдэж буйгаас 28 нь эмнэлзүйн шатандаа оржээ. Дани улсад 1000 гаруй эмнэлгийн ажилчид халдвар авчээ. БНХАУ-д хөл хорионы үеийн улмаас амарсан 640 эхэд судалгаа хийхэд хэтрүүлэн хооллох өөрчлөлт ажиглагджээ.