Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.14/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Үүнд АНУ-аа ирсэн 250 гаруй хүн, Энэтхэгээс ирсэн 165, тусгаарлагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан зургаан хүний сорьж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээнээс мөн коронавирус илрээгүй.
Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 297 байгаагаас 269 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эдгэрсэн хүмүүсийн 46 хүн нь сувилалд, 16 нь гэртээ байна. 270 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.
Одоогийн байдлаар халдвартын клиникт 28 хүн эмчлүүлж байна. 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин ажиглалт, тандалт, тусгаарлалтад 40 хүн байгаа” гэлээ.