Зарим хохирогчийг эх оронд нь авчирлаа

ЭЦА-ны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хүн худалдах гэмт хэргийн томоохон бүлгийг илрүүлсэн бололтой.

Тодруулбал, энэ оны эхээр манай улсын 11 эмэгтэйг Малайз руу гарган худалдсан гэх Н-д холбогдох хэргийг шалгаж эхэлжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр хохирогч эх орондоо ирсэн. Тэгвэл саяхан таван эмэгтэйг Малайзаас тусгай үүргийн онгоцоор авчирчээ. Тэднийг Тайландын Хаант Улсын Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийнхний тусламжтайгаар авчирсан аж. Хохирогчид тусгаарлах байранд байгаа бөгөөд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ авч байна.

Өдгөө дөрвөн хохирогч Малайзад бий. Тэднийг тусгай үүргийн онгоцоор ирүүлэхээр ярилцаж буй. Мөн үлдсэн хохирогчдын нэг нь Малайз Улсын цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэх эмэгтэй юм. Малайзын хууль хяналтын байгууллага гэмт хэрэг үйлдсэн гэх цагдаагийн алба хаагчаас гадна тэнд үлдсэн дөрвөн эмэгтэйг ч шалгаж буйг эх сурвалж хэлэв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Зарим хохирогчийг эх оронд нь авчирлаа

  1. Иргэн 2020-08-16 21:07 at 21:07

    Малайзаас ирэхдээ онгоцонд хэл а хийгээд гавъяа байгуулсан юм шиг загнаад итгэл даахгүй улсдаа

    Хариулах
  2. Нэргүй 2020-09-15 12:47 at 12:47

    Hhhh

    Хариулах

Иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн