Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутерте Оросын коронавирусний вакциныг хамгийн түрүүнд өөр дээрээ туршихад бэлэн гэж мэдэгджээ.Оросын шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд бүрэн итгэдэг гэдгээ харуулахыг хүсэж байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэхийн сацуу Оросын үйлдвэрлэсэн вакцин хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх болно гэж мэдэгдлээ.
“Тэд алдаа гаргахгүй гэдэгт итгэж буйгаа харуулахын тулд би вакциныг өөр дээрээ хамгийн түрүүнд туршихад бэлэн байна. Вакцин Филиппинд хүрмэгц өөрөө вакцин хийлгэсэн гэдгээ би олон нийтэд батлах болно” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.