Засгийн газрийн хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжлүүлэх шийдвэрийг эцэслэн гаргасан юм.
Ингэхдээ:
• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1
• Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14
• Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хичээллэхээр болсон юм.
Түүнчлэн хичээлийг теле болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар хэлэлцэж, сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм.
Тэгвэл энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний групп 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллэнэ. Дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулж байна.
Олон цаг хичээллэдэг нэг ангийг л хоёр хувааж оруулах ажээ. Ерөнхийдөө бага ангийн төвшинд монгол хэл, математик дээрээ суурилаад явна.
Л.Баяр