Архангай аймгийн Цагаан даваанд болсон ослын улмаас 20 орчим хүн түлэгдсэн харамсалтай осол болсон байдаг. Уг осолд хэд хэдэн хүний амь нас эндсэн бөгөөд амьд үлдсэн ээмэгтэй 13 настай охиноо аваад БНСУ руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан. Гэвч охин нь хоёр удаагийн хагалгааны шархыг дийлэлгүй нас барсан тул охины шарилыг эх оронд нь авч ирэх асуудлаар ар гэрийнхэн нь Ерөнхий сайд болон УОК-т хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл талийгч охины шарилыг БНСУ авчрахаар болжээ.
Энэ талаар талийгаач Ж.Банзрагчийн ах А.Цэнд-Аюуштай хэвлэлд тодруулга өгсөн байна.
Тэрбээр хэлэхдээ “БНСУ-руу наймдугаар сарын 1-ний өдөр чартер нислэгээр ээжтэйгээ хамт явсан 13 настай том охин өөд боллоо. Тэрээр гурван удаа хагалгаанд орсон байсан бөгөөд бие дийлээгүй бурхны оронд заларлаа. Бид охины эмчилгээний зардал 210 орчим сая төгрөг болсон бөгөөд хандив, ажлын газрын хүмүүс, найз нөхөд, төрөл төрөгсдөөс нь цугларсан мөнгөөр төлөгдөнө. Охин дүүгийн минь шарилыг наймдугаар сарын 14-ний тусгай үүргийн нислэгээр авчрахаар болсон. Гэр бүлийн долоон гишүүний тав нь өөд болж, ойр, ойрхон ажил явдлууд болсон нь бидэнд ч тун хэцүү байна, гашуудал арилаагүй байна. Одоо О.Цэнгэлийгээ аварчих юмсан гэж залбирч байна. О.Цэнгэл ирэх долоо хоног тусгаарлалтаас гарч, хагалгаанд орох ёстой байгаа. О.Цэнгэл эхний ээлжид хоёр хагалгаанд орох учраас Солонгост хоёр сар орчим болох байх гэсэн мэдээлэлтэй байгаа учраас хандивын аянаа таслалгүй үргэлжлүүлж, түүний эмчилгээнд туслахын ард түмнээсээ хүсч, гуйж байна” гэжээ.
Аюулт ослоос болж үр хүүхдүүд, хань ижлээ алдаж, хэд хэдэн хагалгаанд орох шаардлагатай байгаа О.Цэнгэлд эрүүл саруул болоод дөрвөн сартай хүүдээ ирэх, амьдрах урам зориг хайрлан тусламж үзүүлцгээе.
Хандивын данс: Очбаярын Цэнгэл
Хаан банк-5021715838
Голомт банк – 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк – 472008534