ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг наймдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Анхбаяр даргад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн Н.Анхбаяр талархал илэрхийлээд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олонтой идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.