Наймдугаар сарын 4-ны өдөр согтуу жолооч осол гаргаж, 1.7 настай хүүхэл амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Хэргийн талаар тодруулбал, Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар энэ сарын 4-ны 22.00 цагийн орчимд шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 1,7 настай Б-ын амь нас хохирсон хэрэг гарсан байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.