Конрад-Аденауэр-Сангийн дэргэдэх Төрийн Байгуулалтын Экспертийн Зөвлөлөөс “МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН НАМ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ СОРИЛТ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт судалгааны ажилд баг болон ажиллах мэргэшсэн судлаачдыг сонгон шалгаруулалтанд урьж байна. Судалгааны ажил нь дараах дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.
Үүнд:
√ Сонгуулийн систем: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо
√ Улс төрийн намын санхүүжилт
√ Улс төрийн намын жэндерийн тэгш байдал
√ Улс төрийн намын мөрийн хөтөлбөр, ач холбогдол
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЭКСПЕРТИЙН ЗӨВЛӨЛ
Төрийн болон нутгийн удирдлагын түвшин дэх бодлогын уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргагчид болон судлаач, эрдэмтдийн хооронд харилцан тогтмол хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Конрад-Аденауэр-Сан нь 2017 оноос МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран чөлөөт, бие даасан судлаачдаас бүрдсэн мэргэжлийн баг бүрдүүлэн тогтсон судалгааны сэдвээр экспертийн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, шинжлэх ухааны суурь судалгаанд тулгуурлан бодлогын судалгаа, иж бүрэн зөвлөмж боловсруулан олон нийтэд хүргэж байгаа мэргэжлийн зөвлөх баг юм.
СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАРИМТЛАНА:
√ Улс төрийн институт, сонгууль, сонгуулийн системийн талаарх улс төрийн болон эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай;
√ Дээрхи чиглэлээр судалгаа, шинжилгээний тодорхой үр дүн, бүтээлтэй бол давуу тал болно;
√ Монгол Улсын нийгэм, улс төрийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй;
√ Судалгааны ажил 2020 оны 11 сар хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд төслийн дагуу зохиогдох уулзалт, хурал, хэлэлцүүлэгт хамрагдах бүрэн боломжтой байх.
Та дараах материалуудыг дугаарласан дарааллын дагуу бүрдүүлэн, НЭГ PDF ФАЙЛ болгон 2020 оны 08 дугаар сарын 10-ны 17:00 цагаас өмнө kasexpertenpanel@gmail.com хаягаар ирүүлнэ үү:
1. Товч намтар (CV) Үүнд: холбоо барих хаяг, одоо ажиллаж, сурч буй газар, ажлын туршлага, боловсролын зэрэг болон бусад шаардлагатай мэдээлэл;
2. Судалгааны сонирхол (2-3 нүүр): Сонирхож буй сэдвийн чиглэлээр хийх судалгааны ажлын үндэслэл, зорилго, арга зүй, бүтээлийн тойм, судалгааны ажлын үндсэн бүтэц, агуулгын товч
хураангуй, судалгааны ажлаа энэхүү судалгааны Ерөнхий сэдэвтэй хэрхэн уялдуулж холбох;
3. Судалгааны туршлага (бүтээлийн жагсаалт буюу судалгааны сонирхож буй чиглэлээрх өмнөх туршлага, үр дүн, бүтээл г.м.). Холбоотой гэж үзсэн бүтээлүүдийн зөвхөн эхний нүүрийг хавсаргаж болно;
4. Боловсролын зэргийг нотлох дипломын хуулбар;
5. Ажлын газрын тодорхойлолт (сурч буй бол сургуулийн тодорхойлолт).
ТӨСЛИЙН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ:
Сонгон шалгаруулалт нь хоёр үе шаттай бөгөөд эхний шат онлайн өргөдлийн материалд үндэслэн явагдана. Эхний шатнаас шалгарсан нэр дэвшигчид хоёрдугаар шатанд ярилцлгад орж, тэнцсэнээр төсөлд судлаачаар ажиллах эрхтэй болно.
• Онлайн өргөдөл хүлээж авах: 2020.07.24-2020.08.10-ны 17:00 цаг
• Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчийг хоёрдугаар шатны ярилцлагад урих: 2020.08.14
• Ярилцлага болох: 2020.08.17-18 (тодорхой хугацаа, цагийг жич мэдэгдэнэ)
• Төсөлд тэнцсэн оролцогчдод мэдэгдэх: 2020.08.19
• Төсөл үргэлжлэх нийт хугацаа: 2020.08.20-2020.11.15
Хугацаа хоцорч ирүүлсэн материалыг тооцохгүй бөгөөд сонгон шалгаруулаагүй хүмүүст хариу өгөхгүй болно. Зөвхөн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстэй холбогдон ярилцлаганд урих болно гэдгийг анхаарна уу. Мөн ярилцлаганд хүндэтгэх шалтгаангүйгээр цагтаа ирээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасч, дараагийн нэр дэвшигчийг ярилцлаганд урина.
МОНГОЛ ДАХЬ КОНРАД-АДЕНАУЭР-САН
МУИС-ИЙН УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЭКСПЕРТИЙН ЗӨВЛӨЛ
Лавлах утас: 11 319135/36
Цахим шуудан: kasexpertpanel@gmail.com