Чиа үр нь Латин Америк тэр дундаа Мексикт ургадаг “Salvia hispanica” гэх ургамлын үр юм. Чиа үрийг бүр Маяа Аскэтек соёл иргэншлийн үед түгээмэл хэрэглэдэг байжээ. “Чиа” гэдэг нь хүч гэсэн утгатай үг бөгөөд дээрх соёл иргэншлийн үед энэхүү үрийг эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд иддэг байсан гэж зарим нэг эх сурвалжууд үздэг.
Зөвхөн хоё халбага чиа үрэнд 11 грамм эслэг, 4 грамм уураг, 5 грамм Омега-3 агуулагддаг бөгөөд Калци, Мангани, Магни, Фосфор, цайр зэрэг эрдэс бодисуудаар баялаг юм.
Чиа үрэнд агуулагдах Омега-3 ийн агууламж нь салмон загасныхаас өндөр байдаг ба кальцийн агууламж нь нэг аяга сүү ууснаас ч илүү байдаг.
Өдөрт нэг цайны халбага чиа үрийг усанд хутган ууснаар даралт ихсэх, зүрх судасны өвчнөөс айлтгүй гэж үздэг байна.
Чиа үрийг зөв хооллолтыг эрхэмлэгчид, фитнессээр хичээллэгчид хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг. Чиа үрэнд агуулагдах эслэг нь хоол боловсруулалтыг сайжруулж, бодисын солилцоог түргэсгэдэг.
Энэхүү үр нь шингэнтэй урвалд орохоороо цэлцэгнүүр маягийн хэлбэртэй болж, гэдсээр дамжих замдаа тааралдсан илүүдэл бодисуудыг хөөж гаргах үйлчилгээг үзүүлдэг юм. Тиймээс смүүти, овьёосны нэвс, жимсний шүүс, цэвэр ус зэрэгт чиа үрийг хийж ууж байгаарай. Үүнээс гадна чиа үрийг энергийн эх үүсвэр гэж үздэг.
Тухайлбал, Энэтхэг улсад Чиа үрийг “тамирчдын хүнс” гэж нэрлэдэг. Чиа үрэнд агуулагдах эрдэс бодис нь хүний энергийн түвшинг онцгой нэмэгдүүлж, өдрийн турш ядрахгүй байх эрч хүчийг бэлэглэдэг. Сүүлийн үед хүмүүс Чиа үрийг өглөөний цайндаа өндөгний оронд хэрэглэдэг болсон байна.
Хоёрхон халбага чиа үрийг усанд хийн 15 минут байлгаж хэрэглэснээр та өдрийн турш ядрахгүй, энергиэр дүүрэн байхаас гадна биед шаардлагатай олон төрлийн эрдэс
бодисоо нөхөх боломжтой.
Эх сурвалж: Chia seed буюу чиа үрийн гайхамшиг Фэйсбүүх хуудас