Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо АН-ын даргын сонгуулийг товлон зарласан байна. Энэ шийдвэрийг намын удирдлагуудтай зөвшилцөхгүйгээр гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгож байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдэлд “Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо нь намын удирдлагатай зөвшилцөхгүйгээр 2020 оны долоодугаар сарын 29-ний өдрийн “Ардчилсан намын дотоод сонгууль товлон зарлах тухай” 27 дугаар тогтоол гаргасныг дэмжихгүй байгаа болно. УОК болон орон нутгийн намын удирдлагуудаас ирсэн саналыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргасан, мөн намын үндсэн дүрмээр олгогдоогүй эрх эдэлж сонгууль товлон зарласныг буруушааж энэ асуудлыг намын эрх барих дээд байгууллага ҮБХ-ны хурлаар эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэж байна” гэжээ.
1 comment
АН ч гэсэндээ Энхтөвшинтөй адил болно болно. Одоо энэ намаар яадын. Ер нь ч олон намын хэрэг алга ижил зорилго бүхий олон нам сонгуульд ороод санал хуваагаад ялагдав гэдэг шиг олон нам байлаа гээд улс орноо хөгжүүлэх талаар нэгдэх бус харинч нэг нэгэндээ дайсагнаад хийж бүтээх ёстой ажлыг урагш явуулахгүй ёстой хэрэггүй хог. Тэгээд энэ парламент гэдэгч хэрэг алга сонгууль явуулах сонгуульд оролцох гэж бөөн мөнгө хэл ам хэрүүл тэмцэл сонгогдсоныхоо дараа шархаа нөхөх гэж бөөн хулгай луйвар. Зарим хулгайч нар ял авахгүйн тулд парламёнт руу үхэн гүйж алалдаад л тэхээр Парламент манайх шиг цөөн хүнтэй улс оронд оогт зохихгүй. Ардчилсан намыхан аль ээ эрт галавын үеэ өнгөрөөсөн Адам Смит шээрэн Черчилл нарын эртээ хэлсэн үгийг нээг их ишлээд л ном тавьдаг чинь хоцрогдсоон. Одоо зүгээр нэг намтай булхай луйвар хулгайгүйгээр нь Социализмаараа л явъя. Ардчилал эрх чөлөө нэрээр хулгай луйвараа л баахан хийлээ хулгай луйвар хийх эрхээ нээлттэй байлгах гэж ардчилал парламент гээд байдын биш байгаадаа гэж заримдаа ч бодохын хэрэг алга энэ улс нийгэмийн нь байж байгаа царайгнээ бүүр нэг явчихсан хөсрий царайтай