Ковид 19 цар тахалаас улбаалан шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг нэгдүгээр сарын 27-ноос зогсоож хөл хорионы байдалд шилжсэн. Харин есдүгээр сарын 1-нд хичээл орох үгүй нь эргэлзээтэй байгаа цаг үед зарим эцэг, эх хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлтгэхээр зэхэх боллоо.
Эх сурвалжийн мэдээлснээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Ковид-19” цар тахлын үед хичээл орох хэд хэдэн хувилбарыг боловсруулан Шадар сайдад танилцуулсан байна. Энэхүү саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.
Үүнд:
-Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн заримыг нь наймдугаар сарын 15, заримыг нь есдүгээр сарын 1, аравдугаар сар 1 гэсэн дарааллаар ангилж оруулах
-Гол хичээлүүдийг танхимаар, бусад хичээлийг цахимаар орох
-Өдөрт 6-7 цагийн хичээл ордог байсныг багасгаж 3-4 цаг болгон чухал хичээлүүдийг танхимаар үзэх хувилбарыг боловсруулсан байна.
Л.Баяр