Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл 4.4 км авто замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж, зорчих хөдөлгөөнийг нээсэн.
Одоо үргэлжлэн тохижилтын дутуу ажлууд болох авто болон дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг ажлууд хийгдэж байна. Тохижилтын ажлын чанар, гүйцэтгэл явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Захирагчийн ажлын албаны дарга А.Туяабаатар нар танилцлаа.
Нийслэлийн төсвийн 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг ЗБИБ ХХК гүйцэтгэж байна. Дүүргийн удирдлагын зүгээс зарим гудамж руу гаргасан орц гарц зэргийг засаж сайжруулах, ажлаа төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэж бүрэн хүлээлгэн өгөхөд анхаарч ажиллахыг санууллаа.
Жолооч, зорчигч та бүхнийг авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.