Монгол Улсын их сургуулийн 60 багш, ажилтан ОХУ-ын өмчөөс хүлээн авсан байрыг 1991 оноос хойш түрээсэлж амьдарсаар ирсэн. 30 орчим жил сар бүр түрээсээ төлсөөр ирсэн ахмад багш, ажилтнууд өнөөдөр орон сууцаа албан ёсоор өөрийн нэр дээр шилжүүлж, эзэмших эрхийн гэрчилгээгээ гардлаа.
Монгол Улсын их сургууль ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газартай 1991 онд гэрээ байгуулж, БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, орон сууцанд 60 багш ажилтныг оруулсан байдаг байна. Эдгээр багш ажилчид өнгөрсөн хугацаанд байраа түрээсэлж амьдарсаар ирсэн. 30 орчим жил байраа өмчилж чадаагүй тэд төр засгийн шийдвэр гарснаас хойш ийнхүү эзэмших эрхийн гэрчилгээгээ гардлаа. 1991 оны 9 сард байрандаа орж байсан багш, ажилчдын зарим нь өнөөдөр 80, 90 насыг шүргэж явна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ахмад, багш ажилчдад орон сууц эзэмших эрхийн бичгийг гардууллаа. Мөн орон сууц хувьчлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна.