Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэгч машин осолдож, шатсан ноцтой осол гарсан билээ.
Уг осолд Ж.Банзрагч, О.Цэнгэл нарын залуу гэр бүлийн долоон хүн өртөж, таван настай бяцхан охин нас барсан бөгөөд нөхөр Ж.Банзрагч болон 10 настай хүү нь 60 – 85% түлэгдэлттэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Эхнэр нь том охин (13 нас), бага хүү (4 сартай) болон ээжийн хамт мөн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 30 – 60% түлэгдэлттэй эмчлүүлж байгаа юм.
Ж.Банзрагчийн гэр бүл урт хугацааны эмчилгээ, хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэм болохыг нийт монголчуудаасаа хүсэж, хандивын аян өрнүүлж эхэлжээ.
Хандивын данс: Очбаярын Цэнгэл
Хаан Банк – 5021715838
Голомт банк – 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк – 472008534