Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын баталсан Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай удирдамжийн гарсан.
Энэ дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгчдийн шинэ ургацын 10 нэр төрлийн хүнсний ногооны сорьцыг авч ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ургамлын өвчин хортон, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлуулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээ хийх явцад аж ахуйн нэгж, иргэдэд ургамлын хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.