Улсын онцгой комисс хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтын шинэчилжээ. Долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 281 ААН, байгууллага, 256 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 498 сая 298 мянга 450.63 төгрөг цугласнаас 2.5 тэрбумыг зарцуулжээ. Одоогоор үлдэгдэл нь 957 сая 488 мянга 445.63 төгрөг байгаа аж.

Харин 112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал улсын онцгой комисст хандивласнаас 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тусламж хүссэн байгууллагуудад хувиарлажээ.

Мөн 3 аж ахуй нэгж байгуулдлаг 800 толгой хонь хандивласнаас 200-г нь ОБЕГ-ын харьяа давтан сургалт, сэргээн заслын төвд хандивласан байна.

Улсын онцгой комисст нийтдээ 7 тэрбум 187 сая 577 мянга 808.43 төгрөг цугласнаас 5 тэрбум 7 сая 61 мянга 927.84 төгрөгийн зарцуулжээ. Одоогоор нийт үлдэгдэл 2 тэрбум 180 сая 515 мянга 280.59 төгрөг 600 хонь байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн