Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.
Б.Баасандорж нь төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.
Засгийн газрын шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад танилцууллаа.