SAMSUNG CAMERA PICTURES

Цайны нэгэн шинжээч өөрийнхөө амтны мэдрэмжийг 1 сая фунтээр даатгуулсан нь дэлхий дахины анхаарлыг татаж байсан удаатай. Гэхдээ тэр энэ асуудал дээр цор ганцаараа биш аж. Олон ч хүн өөрийнхөө биеийн аль нэг хэсгийг цаашид ашиглаж чадахгүй бол яах вэ гэдэг үүднээс даатгуулсан удаатай. Эдгээрийн хамгийн том жишээнээс хүргэж байна.

1. Брюс Спрингстины хоолой — 6 сая доллар
Хэрвээ дуучин хоолойгоо алдчихвал санхүүд нь асар том цохилт болно гэж ийм даатгал хийлгэжээ. 1970- 80-аад онуудын эстрадын дуучин Брюс Спрингстин хоолойгоо ийнхүү одоо үед ч байгаагүй ихээр даатгуулж байжээ.

2. Том Жонсын цээжний үс — 7 сая доллар
Бүдүүлэг мэт боловч Валлийн энэ дуучин ийнхүү цээжний үсээ даатгуулжээ. Үнэхээр ч түүний цээж дуучны дүр төрхийг бүрдүүлдэг хэдий ч хоолой нь илүү чухал байлтай.

3. Даниэл Крейгийн бие — 9,5 сая доллар
Дэниел Крейг Casino Royale-д цэнхэр дотуур өмдтэйгөөр далайн давалгаанаас гарч ирэхийг бүсгүйчүүд харах дуртай. Тэрбээр булчинлаг бие хаагаа 9,5 сая доллараар даатгуулжээ.

4. Жулия Робертсын инээмсэглэл — 30 сая доллар
Жулия Робертсын инээмэсэглэл нь алдрын оргилд гарахад нь тус болжээ. Америкийн энэ жүжигчин тун өвөрмөц, сайхан инээмсэглэдэг.

5. Майкл Флэтлийн хөл — 40 сая доллар
Ирланд бүжгийг түүн шиг бүжиж чадах нэгээхэн ч хүн үгүй. Тиймдээ ч бүжиг хийдэг хөлөө 40 саяар даатгуулах нь юуных нь буруу байх билээ.

6. Дэвид Бекхэмийн хөл — 70 сая доллар
Хөлбөмбөгчдийн бүхий л карьер хөлнөөс нь шалтгаалж байдаг. Тиймээс гэмтэх л юм бол тоглоом дуусаа гэсэн үг. Дэвид Бекхэм ирээдүйгээ даатгуулжээ.

7. Криштиану Роналдугийн хөл — 144 сая доллар
Бас нэгэн хөлбөмбөгчин хоёр хөлөө даатгуулжээ. Криштиану Роналдугийн хөл маш үнэтэй байхаас ч өөр аргагүй.

8. Женнифер Лопесын өгзөг — 300 сая доллар
Хөгжмийн авьяас чадвараас гадна J-Lo биеийн ар хэсгээ гайхуулсаар карьераа босгосон түүхтэй. Тиймээс тэрбээр өгзгөндөө ямар нэгэн зүйл болбол их хэмжээний мөнгө авахаар даатгуулжээ.

SAMSUNG CAMERA PICTURES

9. Мэрай Кэригийн хөл — 1 тэрбум доллар
Мэрай Кэри сайхан хоолойтой, дээр нь даатгуулсан эд эрхтнийхээ өртгөөр одод дундаа тэргүүлдэг. Тэрбээр хоёр хөлөө 1 тэрбумаар даатгуулсан гэхээр нэг хөл нь л 500 саяын үнэтэй гэсэн үг юм.

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Алдартнуудын биеийн хамгийн үнэтэй бөгөөд даатгуулагдсан хэсгүүд”
  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT. @GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн