Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 18 бүлийн нийт 36 тооны Евразийн минжийг авчран нутагшуулсан. Байгаль экологид чухал нөлөөтэй минж хосдоо хамгийн үнэнч амьтан төдийгүй гэр бүлсэг гэж судлаач нар тодорхойлж байна. Минж нэн ховор амьтны төрөлд ордог.
Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Энэ онд 19 минжийг туул голд нутагшуулсан ажээ. Ингэхдээ хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулжээ.