Махны хэрэглээгээ багасгавал хорт хавдартай болох эрсдэл эрс буурна

Эмэгтэйчүүд махны хэрэглээгээ багасгах нь бүдүүн гэдэсний хорт хавдартай болох эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулахыг Их британийн Лидийн их сургуулийн эрдэмтэд тогтоов. Хорт хавдраар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол бидний дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой аж. Хавдар болгон өөр өөр шалтгаантай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэн “Улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалын тухай” тайлан нийтэлсэн нь дэлхий даяар шуугиан тариад байна. Улаан мах, боловсруулсан махан бүтээгдэхүүний аль алиныг хүмүүс байнга хэрэглэдэг. Энэ нь сахыг огт идэж болохгүй гэсэн үг биш. Өдөр тутамдаа хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийж, эрүүл хоолны дэглэм барихыг сануулж буй хэрэг юм. Эрүүл мэндийн “MedicalXpress” цахим хуудсанд энэ тухай мэдээлжээ.
Судалгаанд Англи, Уэльс, Шотландын оршин суугч 32 мянга 147 эмэгтэйг хамруулсан аж. Дунджаар 17 настай тэдгээр эмэгтэйгээс 1995-1998 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын 462 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийд 2030 он гэхэд бүдүүн гэдэсний хорт хавдрын 20 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдэх гэнэ.