Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий нийтээр урлаг, соёл, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлаад байсан. Тэгвэл Хятад Улс зургаан сарын турш хаалттай байсан кино театруудаа даваа гаригаас нээлээ. Нэгдүгээр сараас хойш хаалттай байсан кино театрууд алдагдалд ор, олон хүн ажилгүй болоод байсан юм.
Цар тахлаас үүдэн кино театруудаар үйлчлүүлж байгаа иргэд халуунаа хэмжүүлж, үзвэрийн турш амны хаалттай байх гэнэ. Түүнчлэн үзвэрийн тасалбараа зөвхөн онлайнаар захиалж, үйлчлүүлэгч хоорондоо нэг метрийн зайтай суух юм байна. Мөн хөл хорионы улмаас кино театр ууж идэх зүйлсээр үйлчлэхийг хоригложээ.