ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Долдугаар сарын 16-нд дөрвөн лабораторид нийт 438 шинжилгээ хийхэд, 437 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай, эрэгтэй хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүс 30 болон 42 хоног эмчлэгдсэн. Нийт батлагдсан тохиолдол 262 болсноос 211 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 51 хүний биеийн байдлыг үнэлбэл, 50 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа” гэлээ.
Л.Баяр