Амралт зугаалга эхлээд зуны улирал сайхан. Харин энэ үед бид бүхэнд тулгардаг нэгэн асуудал бол шумууланд хазуулах юм. Хэрэв шумууланд хазуулсан бол яах талаар доорхи тайлбар зөвлөгөөг хүргэж байна.
1. Хазуулсан хэсгээ
маажиж болохгүй. Маажих нь хорыг тархааснаар улам их загатнах болно. Тиймээс тэвчээд аль болох маажихгүйг бодоорой.
2. Мөс тавь
Хазуулсан газар ихээр загатнаад тэсэхэд хэцүү байвал мөс тавь, эсвэл хүйтэн жин тавиарай. Энэ нь хавдахаас урьдчилан сэргийлээд зогсохгүй загатнахыг багасгана.
3. Хазуулсан
даруйдаа шууд хазуулсан газраа савандаж угаах хэрэгтэй. Ингэснээр загатнахаас урьдчилан сэргийлж чадна.
4. Лавандагийн тос
5. Самрын тос
6. Хушны тос зэргийг түрхээрэй.
Хурдан эдгээх түрхлэгүүд
1. 3 халбага содыг 1
халбага устай холиод хазуулсан хэсгүүддээ түрхэнэ. 15 минут байлгаад усаар угааж арилгаарай. Энэ арга хазуулсан хэсгийн загатнахыг багасгах бөгөөд хорыг нь зайлуулдаг тул хурдан эдгэрнэ.
2. Давсыг устай холиод
3. Аспириныг бага зэрэг устай холиод
4. Шүдний оо
5. Хумсны будаг
6. Зөгийн бал
7. Лемоны шүүс
8. Банана зэрэг бусад зүйлсийг хазуулсан хэсгүүддээ түрхсэнээр хурдан эдгэрэх болно.