Эрүүл мэнддээ хор хохиролгүйгээр хоолондоо нэмж болох бүтээгдэхүүнийг хоол судлаач Тамила Арсеньева танилцууллаа.
Хоол судлаачийн өгүүлснээр бол исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь өлсгөлөнг хурдан дардаг, ясны эрүүл мэндэд тустай уураг, кальциар баялаг гайхалтай эх үүсвэр гэнэ. Ийм хүнс нь ходоод гэдэсний замын бичил орчинд эергээр нөлөөлж, бусад хоол хүнсийг боловсруулахад тусалдаг төдийгүй хүчиллэг байдлыг дарж, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. “Бага тослогтой исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь үдэш идэж болох хамгийн зөв сонголт” хэмээн хоол судлаач өгүүлжээ.
100 грамм исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь 50-70 ккал илчлэгтэй болохоор бие галбирт төдийлөн нөлөөлөхгүй гэжээ.