Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт /Улсын Их Хурлын гишүүн асан/ Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Д.Тунгалаг гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт товлосон.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэн яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн