Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд тээвэрчид үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 15:50 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангай, Атар 13 гэх газар аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсэж, зарим хэсэгт зам хаагдаж зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.
Хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.