Вьетнамд дэлхийн хамгийн анхны таван одтой алтан зочид буудал нээгдлээ. “Dolce Hanoi Golden Lake” нэртэй энэ тансаг зочид буудал Ханой хотын зүрхэн хэсэгт оршдог.
Байгууламжийг барихад нэг тонн орчим алт орсон болохоор түүнд гялалзаж гялтганахгүй нэг ч газар үгүй. Интерьер, экстерьерийн аль нь ч 24 каратын алтаар бүрхсэн аж.
Гадны хэсгийг алтан хавтангаар бүржээ
Хамгийн түрүүнд 5000 орчим м.кв талбайг эзэлдэг зочид буудлын гадна фасад нүдэнд тусна. Алтадсан материалаар хийсэн болохоор энэ хэсэгт очоод л тансаглалыг нь мэдэрнэ.
Зочид буудлын шатны бариул нь хүртэл алт
25 давхар зочид буудал 342 өрөөтэй. Алтадмал ванн, угаагуур, суултуур, хааны мэт тавилга. Энэ бүгд зочдын амталж эдлэх жагсаалтын нэгээхэн хэсэг. Үүн дээр буудлын дээвэр дээр алтан плита бүхий усан санд орж болно.
Мэдээж ийм зочид буудалд хоноглохын тулд нэг шөнийн 250 ам.доллар төлнө. Гэхдээ энэ үнэ бусад зочид буудлын люкс ангиллынхтай ерөнхийдөө ижилхэн. Энэ тансаг зочид буудлыг барихад 10 жил оржээ. Вьетнамын засаг захиргаа “Dolce Hanoi Golden Lake” зочид буудлыг гурван сарын тусгаарлалтын дараа жуулчдыг татахад тус болно гэж үзэж байна.
1 comment
Ямаргайхамшигтайюмбэюмыгзоригтйхийжчаддаглюмбайнадаа