Судалгаагаар найдвартай дэмждэг эмэгтэй хүний ард эр хүн илүү хүнд асуудлуудыг зоригтойгоор шийдвэрлэх чадвартай байдаг нь батлагджээ. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг нь хамгаагүй ч таныг тойрон хүрээлж байгаа хүмүүсээс таны амжилт, амьдралын үзэл эрс хамаардаг юм. Ялангуяа хэнтэй гэрлэснээс таны амжилт тодорхойлогддог.
Карнеги Меллон их сургуулиас нийтэлсэн саяхны нэгэн судалгаагаар эхнэр/нөхөр таныг шийдвэр гаргахад асар ихээр нөлөөлж, эцсийн дүндээ амжилт гаргах, эсвэл амжилтад нь саад болдог байна. Эхнэрийн найдвартай дэмжлэгтэй хүн амьдралд бүхий л зүйлд амжилт гаргадаг. Ялангуяа хэцүү асуудлыг амархан шийдвэрлэж чаддаг гэж гэр бүлийн 163 хос дээр явуулсан судалгаа харуулжээ.
Хосууд бүрийн өмнө энгийн даалгавар гүйцэтгэх үү, эсвэл шагналтай хүнд даалгаварт оролцох уу гэсэн сонголт өгчээ. Ингээд судлаачид хосуудын хоорондын яриаг баримтжуулж авсан байна. Гэтэл эхнэрийнхээ дэмжлэгийг илүү авсан оролцогчид шагналын төлөө өрсөлдөхийг зөвшөөрөх нь нэмэгдэж байлаа. Харин гэр бүлийн хүн нь идэвхтэй дэмжээгүй бол энгийн даалгавар гүйцэтгэхийг сонгож байв.
Үүгээр судалгаа дууссангүй. Эрдэмтэд тэдгээр хостой хагас жилийн дараа холбогдтол шагналын төлөө өрсөлдөгчдийнх нь харилцаа илүү бат бөх байж, хөрөнгө чинээ нь дээшилсэн төдийгүй, аз жаргалын ерөнхий түвшин нь өрсөлдөөнөөс татгалзсан хосуудынхаас өндөр гарч байлаа. Сэтгэл судлалын профессор, судалгааг зохиогч Брук Финигийн хэлснээр эрдэмтдийн багийнхан чухал шийдвэр гаргах мөчид авсан дэмжлэг (шинэ ажлаа сонгох, эсвэл танилын хүрээлээ өргөжүүлэх г.м.) тэдний ирээдүй, эд хөрөнгөнд маш хүчтэй нөлөөлдөг болохыг баталж чадсан гэсэн байна. Хосууд бие биедээ нэг бол амжилтад хүрэхэд нь тусалдаг, нэг бол өсөх боломжийг нь хааж саад болдог гэжээ.
Алдартай хосууд эрдэмтдийн дүгнэлтийг баталж байна.
Магадгүй энэ онолын хамгийн том нотолгоо бол өнөө цагийн алдарт хосууд болох Барак ба Мишель Обама, Марк Цукерберг болон Присцилла Чан, Jay-Z ба Beyonce нар биз ээ.
Өөр өөр давхаргаас гаралтай, өөр өөр салбарт ажиллаж байгаа ч бүгд л хайртай хүнийх нь дэмжлэг байгаагүй бол амжилтад хүрэхгүй байсан хэмээн ярьдаг.
АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама 2011 онд Опра Уинфрид ярилцлага өгөх үеэрээ “Мишель байгаагүй бол миний амжилт гаргах хөг байхгүй биз ээ. Юу намайг галзууруулдаггүй, тэнцвэртэй байдлаа хадгалж, стрессээ даван туулахад тусалдаг вэ гэж надаас асууж байсан. Энэ бол тэрхүү сайхан бүсгүй шүү дээ. Тэр зүгээр ч гайхалтай тэргүүн хатагтай төдийгүй миний түшиг тулгуур, багана минь юм. Би өдөр бүр олон зүйлд түүнийхээ дэмжлэгийг авдаг” хэмээн ярьжээ.
Бас нэгэн жишээ бол Марк Цукербергийн 2017 онд Харвардын оюутнуудад хандан хэлсэн үг юм. Facebook-ийг үндэслэгч тэрбээр хийж буй бүхий л зүйлээ эхнэртээ зориулжээ. “Присцилла бол энэ ертөнц дээрх миний хамгийн үнэтэй хүн. Тиймээс түүнтэй гэрлэсэн нь миний амьдралдаа босгосон хамгийн чухал зүйл юм” гэжээ.
Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд л эр нөхрөө дэмжээд байдаггүй. RnB-ийн хатан хаан Beyonce нөхөр Jay-Z-гийнхээ ачаар амжилтад хүрсэн гэж үздэг. “Энэ залуу намайг гэртээ хүлээж байгаагүй бол би өдгөө та нарын харж байгаа эмэгтэй байхааргүй байлаа” гэжээ.
Эх сурвалж: grodno24.com
5 comments
Mongoliin shulam shig huuhnuud baihad bid amjiltad hurne gej baihguiee
МОНГОЛ ХҮҮХНҮҮД ОДОО УЛАМ Л ШУЛАМ БОЛСООР БН. АВАХ АСРУУЛАХ, МОНЖИХООС ӨӨРИЙГ МЭДЭХГҮЙ МАШ МУУХАЙ БОЛСООР БН. ЦААШИД ИЙМ БАЙВАЛ ИРЭЭДҮЙ МАШ БҮРХЭГ
Ene baruun evropt mongol shulmasuud Munch Ix bainaa baina
Эхнэр, нөхрийн жил, махбодь ивээл байх хамгийн сайн.
Орчин үеиин залуучуудад үнэхээр амьдрах ухааны сургааль номлол ,хичээл хэрэгтэй болсон . Одооны хүүхдүүд дэндүү аминчхан хувиа бодсон хүмүүс болж хүмүүжиж байна . Иим зан бол амьдралыг нь үргэлж сүйтгэж байдаг. Гэвч түүниигээ өөрөө мэддэггүй . Тиим хүнд үнэхээриин итгэлтэй найз нөхөд байдаггүй, ажлын сайн хамтрагч байхгүй,гэр бүлиин хүмүүс нь итгэдэггүй .хорвоод түүнд хэнч итгэдэггүй юм шиг амьдардаг . Учир нь тэр хэн нэгэнд итгэл төрүүлэхүйц юм хиидэггүй ,хэцүү үед амиа бодож бусдыгаа хаядаг, хэн нэгэнд хариу нэхэлгүй тус болдоггүй, дараа тус болсоноо байнга ярьж хариу тус нэхдэг, аливаа хариуцлагтай ажлаас бултаж үлддэг түүниигээ би сэргэлэн тулдаа гэдэг,гэр бүлиинхэндээ үнэнчээр хандаж чаддаггүй болохоор тэд нар нь итгэдэггүй . Өөрөөр хэлбэл тэр аливаа зүйлд зөвхөн өөриигөө бодож амиа бодсон шиидвэр гаргадаг болохоор өөрт нь орж ирэх байсан аливаа сайн сайхан бүхнииг өөриин хиисэн үйлдлээрээ хааж байдаг. Тиим болохоор амьдрал дээшилсэн ч түүнд хэцүү үед туслах үнэнч хүн байхгүй хүн бүхнииг муулсан тиим хүн л болдог.. Орчин үед эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавихгүй., амьдралын тухай ойлгуулахгүй дэндүү бодлоггүй өсгөж байна . Энэ бол ирээдүйд засаж чадахгүй тиим алдаа байдаг