Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Өчигдөр гурван лабораторид нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ. Цэргийн сургуулийн 21 настай оюутан 57 хоног, 37 настай оюутан 40 гаруй хоног эмчлүүлж эдгэрсэн юм.
Манай улсад нийт 227 батлагдсан тохиолдлоос 197 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. 30 хүн эмчилгээнд байгаагаас хөнгөн 27, хүндэвтэр гурван хүн байна.
Нэг жирэмсэн эхийг ажиглах байрнаас ХӨСҮТ-д авчирч төрүүллээ, хүүтэй болсон” гэв.