Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсруулахдаа өмнөх Засгийн газрын бүтцийг ерөнхийд нь хэвээр үлдээсэн. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг 17 сайдын бүрэлдэхүүнтэй, 14 яамтай байхаар боловсрууллаа” гэв.
Засгийн газрын бүтэц:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Батлан хамгаалах яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Соёлын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам
Ийнхүү Засгийн газрын бүтцийг дээрх 14 яамтай байхыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлээ.
Одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх юм.